
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн бүртгэл, мэдээ тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тайлагналтын талаар сургалт зохион байгуулан 59 байгууллагын нягтлан бодогч, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд хамрагдлаа. Ажлын хэсэг байгууллагуудын төрийн өмчийг эзэмшүүлэх 2023 оны гэрээг дүгнэн зөвлөгөө мэдээлэл өглөө.