
Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтан албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн спортын арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэлж, өмчийн талаар баримталж буй бодлого, хамтарсан Засгийн газрын 100 хоногт хийх төлөвлөгөөнд оруулсан ажил, хууль тогтоомжийг боловсронгуй болгож УИХ-аар батлуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар удирдлага арга зүйгээр ханган, цахимаар хөтөлбөрт заасан сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Мөн спортын 2 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж волейбол, олс таталтад тус бүр нэгдүгээр байр эзэлж нийт дүнгээр тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.

