Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө

Стратегийн зорилго:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах
  • Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой асуудлыг удирдлагаар хангах, бүртгэл хөтлөх, тооллого зохион байгуулах, эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хяналт тавих
  • Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үр ашгийг дээшлүүлэх, компанийн засаглалыг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах
  • Орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудыг бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах
  • Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын хүний нөөц, санхүүг үр ашигтай удирдах

    Стратеги зорилт:

  • Орон нутгийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, үр дүнг хариуцах  
  • Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтыг удирдлага, зохицуулалтаар хангах
  • Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хяналт тавих
  • Орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газрын   төлөвлөлтийг сайжруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн  үйл ажиллагаанд  хяналт тавих
  • Орон нутгийн өмчийн асуудлаар мэргэжил арга зүйн  зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
  • Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх
  • Хүний нөөц, төсөв, санхүү, технологийн болон бусад нөөцийг үр ашигтай удирдах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Архив, бичиг хэргийн ажилтан Д. Жавзансүрэн

Утас: 90080188               Мейл: umch.haaa@gmail.com