
Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, өмчийн харилцаанд тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах, сайн туршлага солилцох зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохиодог “ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР-БАРУУН БҮС 2025” сургалт, зөвлөгөөний арга хэмжээ 2025.06.12-15-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амжилттай зохион байгууллагдлаа.
Тус сургалт хэлэлцүүлэгт Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын албаны төлөөөлөл, Завхан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга, албан хаагчид хамрагдлаа.
Сургалт хэлэлцүүлэгээр
“Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшилт, бүртгэл, ашиглалт, зохицуулалт, хадгалалт, хамгаалалтын зарим асуудалд”- ТӨБЗГ-ын Бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Орон нутгийн өмчийн газруудад хийсэн шалган зааварчлах үйл ажиллагаа, түүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”- ТӨБЗГ-ын Бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Компанийн засаглал”- ТӨБЗГ-ын Бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Төрийн өмчийн хяналт шалгалт”- ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг
“Авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнг эрчимжүүлэх нь”- ТӨБЗГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг
“Өмчийн харилцаанд тулгарч буй асуудал, сайн туршлага-ын хүрээнд Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-өлгий, Увс аймгийн ОНӨГ-ын дарга нар асуудал дэвшүүлж оролцлоо.



Мөн тус зөвлөгөөнөөр 5 аймгийн орон нутгийн өмчийн газрын 6 албан хаагч ТӨБЗГ-ын жуух бичгээр, 3 албан хаагч санхүү, банкны тэргүүний ажилтанаар шагнагдсан.

Баруун бүсийн зөвлөгөөнөөр урлага, спортын үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд нийлбэр дүнгээр Тэргүүн байр, Шилжин явах цомын эзнээр Говь-Алтай аймгийн ОНӨГ-ын хамт олон тодорч бусдыгаа манлайлсан.

Сургалт, зөвлөгөөн, тэмцээн уралдааныг ирж оролцсон Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын хамт олондоо баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Архив, бичиг хэргийн ажилтан Д. Жавзансүрэн
Утас: 90080188 Мейл: umch.haaa@gmail.com