Skip to content

Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар

Otogntenger-Hairhan-5
Primary Menu
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Эрхэм зорилго, зорилт
    • Танилцуулга
    • Бүтэц зохион байгуулалт
    • Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө
    • Холбоо барих
  • Мэдээлэл
    • Мэдээ, мэдээлэл
    • Өргөдөл гомдлын тайлан мэдээ
  • Хууль эрх зүй
    • Хууль тогтоомж
    • Дүрэм, журам
      • Журам
      • Тогтоол
  • Ил тод байдал
    • Хүний нөөц ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Орон нутгийн өмчит хуулийн этгээд
      • Ерөнхий мэдээлэл
      • “Амь-Ус” ХХК
      • “Очир-Илч” ХХК
      • “Эрдэнэхайрхан хөгжил” ОНӨААТҮГ
      • “Баруун бүсийн тамирчдыг бэлтгэх төв” ОНӨТҮГ
      • Улиастай сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ
      • “Тосон-Очирт хайрхан” ОНӨТҮГ
      • Тосонцэнгэл сумын “Хот тохижолт үйлчилгээний алба” ОНӨТҮГ
  • Шилэн данс
  • Нээлттэй дуудлага худалдааны зар
  • Холбоо барих

НИЙТИЙН ӨМЧИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

user May 14, 2025

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)”-ийн төслийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран өнөөдөр \2025.05.05\ зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлээгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нээж үг хэлсэн бөгөөд тус газрын бүх хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлага, төрийн өмчит компанийн захирал, судлаач, иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцсон бөгөөд Манай байгууллагаас дарга Д. Батмэнд оролцлоо

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдан гарснаас хойш цаг үеийн шинжтэй нөхцөл байдлыг харгалзсан нэмэлт, өөрчлөлтийг удаа дараа оруулж байсан ч өнөөдөр хууль эрх зүйн шинэчлэлээс хоцрогдож, эрх зүйн зөрчил, хийдэл үүсэж буй учраас хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүсээд буй.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдах болсон. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахалж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон талт оролцоог ханган ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байна.

Нийтийн өмчийн хуулийн төсөлд нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон танилцуулав. Тэр бээр хуулийн төслийг баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субъектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг илтгэлдээ онцлов.

Мөн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хуульч, судлаач Г.Давааням, Нийтийн өмчийн хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн талаарх судалгааны тайланг хуульч, судлаач С.Батбаяр нар танилцуулсан бөгөөд хуулийн төсөл нь үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ, шаардлага, зорилтыг зарчмын хувьд хангасан байна гэж дүгнэжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилттэй холбоотой практикт тулгамдаж байгаа асуудлуудыг дурдаж, орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг тодорхой болгох, өмчтэй холбоотой шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байлгах талаар тодорхой саналуудыг гаргав. Мөн зохион байгуулагчдын зүгээс эдгээр саналыг хуулийн төсөлд тусган боловсруулалтыг сайжруулахад анхаарч ажиллана гэв.

Continue Reading

Previous: НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Next: Нийслэл 21 аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга, албан хаагчдыг чадавхжуулах сургалт болж өндөрлөлөө

бусад мэдээлэл

  • Орон нутгийн өмчийн газрын баруун бүсийн сургалт, зөвлөгөөн-2025
  • Авлигын эсрэг
  • 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр шилдэг аймгаар шалгарав
  • Нийслэл 21 аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга, албан хаагчдыг чадавхжуулах сургалт болж өндөрлөлөө
  • НИЙТИЙН ӨМЧИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Завхан аймгийн орон нутгийн өмчийн газар | Copyright © www.umch.za.gov.mn