Skip to content

Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар

Otogntenger-Hairhan-5
Primary Menu
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Эрхэм зорилго, зорилт
    • Танилцуулга
    • Бүтэц зохион байгуулалт
    • Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө
    • Холбоо барих
  • Мэдээлэл
    • Мэдээ, мэдээлэл
    • Өргөдөл гомдлын тайлан мэдээ
  • Хууль эрх зүй
    • Хууль тогтоомж
    • Дүрэм, журам
      • Журам
      • Тогтоол
  • Ил тод байдал
    • Хүний нөөц ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Орон нутгийн өмчит хуулийн этгээд
      • Ерөнхий мэдээлэл
      • “Амь-Ус” ХХК
      • “Очир-Илч” ХХК
      • “Эрдэнэхайрхан хөгжил” ОНӨААТҮГ
      • “Баруун бүсийн тамирчдыг бэлтгэх төв” ОНӨТҮГ
      • Улиастай сумын Хот тохижолт үйлчилгээний алба ОНӨТҮГ
      • “Тосон-Очирт хайрхан” ОНӨТҮГ
      • Тосонцэнгэл сумын “Хот тохижолт үйлчилгээний алба” ОНӨТҮГ
  • Шилэн данс
  • Нээлттэй дуудлага худалдааны зар
  • Холбоо барих

“Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт болж байна

user January 21, 2025
474478947_999971865498631_1811772433385928459_n-400x300

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулж буй “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт Улаанбаатар хотноо 2025.01.20-22-ны өдрүүдэд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Хурлын танхимд болж байна.

Тус нэгдсэн арга хэмжээг нээж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл үг хэлсэн бөгөөд тус сургалтад ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, тус хэлтсийн хяналт шалгалт хариуцсан албан хаагчид болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нар, хяналт шалгалт хариуцсан нийт 50 гаруй албан хаагчид хамрагдаж байгаагаараа онцлогтой.

Энэхүү сургалтанд манай байгууллагын дарга Д. Батмэнд, ахлах мэргэжилтэн Б. Бат-Амгалан, мэргэжилтэн Д. Оюунпүрэв нар оролцож байна.

Сургалтын эхэнд ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа сургалтын зохион байгуулалтын талаар ерөнхий танилцуулга өгч, нэгдсэн мэдээллийг хүргэлээ. Сургалтын эхний өдөр 21 аймгийн буюу Архангай, Увс, Ховд, Хэнтий, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дорнод аймгуудын Орон нутгийн өмчийн газрын дарга нар энэ хугацаанд авч хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Дашрамд дуулгахад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн Засаг дарга нартай байгуулсан Гэрээний 2.3.6 дахь заалтыг хэрэгжилтийг хангах, мөн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалтын чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс Төрийн болон Орон нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэж дээрх сургалтыг зохион байгуулж байгааг дурдах нь зүйтэй.

Continue Reading

Previous: “Орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, аргазүйн тусалцаа үзүүлэх сургалт”-д оролцож байна.
Next: “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна

бусад мэдээлэл

  • 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр шилдэг аймгаар шалгарав
  • Нийслэл 21 аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга, албан хаагчдыг чадавхжуулах сургалт болж өндөрлөлөө
  • НИЙТИЙН ӨМЧИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
  • Нээлттэй дуудлага худалдааны зар
Завхан аймгийн орон нутгийн өмчийн газар | Copyright © www.umch.za.gov.mn