
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Орон нутгийн өмчийн нэгдсэн бодлого, удирдлага, бүртгэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:
Нэг. Хөрөнгийн бүртгэлийн талаар
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг тухай бүр зохион байгуулж дараах хөрөнгийг бүртгэлд тусгуулан ажилласан байна.
- ХХААЯамнаас хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 11 сумд хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж нийт 2,5 тэрбум төгрөг,
- Уур амьсгалын өөрчлөлт “ADAPT” төслийн хүрээнд Алдархаан, Шилүүстэй сумдад хөргүүртэй контейнер 410,2 сая төгрөг
- 16 сумд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 631,9 сая төгрөг
- БШУЯамны сайдын багцад тусгагдсан сургууль, цэцэрлэгийн барилгын 2387.4 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт буюу капиталжуулах хөрөнгө,
- Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 6,4 тэрбум төгрөг
Хоёр. Хөрөнгийн ашиглалт зохицуулалтын талаар:
Дуудлага худалдаа:
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй-1, Аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй-2, нийт 3 үл хөдлөх хөрөнгө/орон сууц/-ийн нээлттэй дуудлага худалдааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан төсөвт 360,6 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
- 2024 оны Аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн өмчит байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 25 тээврийн хэрэгслийг 4 удаагийн дуудлага худалдаагаар зохион байгуулж, орон нутгийн төсөвт 64,2 сая төгрөгийг төвлөрүүлэв.
Балансаас балансад шилжүүлэх:
Тайлант хугацаанд орон нутгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх 6 захирамж гарч хэрэгжилтийг ханган ажиллалаа. Үүнд:
- 4 захирамжаар орон нутгийн өмчит 20 хуулийн этгээдийн хооронд нийт 358,9 сая төгрөгийн балансын үнэтэй хөрөнгийг шилжүүлсэн
- Орон нутгийн өмчит 2 хуулийн этгээд /Статистикийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/-ээс төрийн өмчид нийт 150,1 сая төгрөгийн балансын үнэтэй хөрөнгийг шилжүүлсэн.
Түрээсийн үйл ажиллагаа:
Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн түрээслэгчтэй байгуулсан 21 байгууллагын түрээсийн гэрээг бүрэн шинэчлэн баталгаажуулж, гэрээний хэрэгжилтийг хянан ажиллаж, төсөвт 23,1 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Өмч хөрөнгийг акталж, данснаас хасах:
Элэгдлийн хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнээ бүрэн нөхсөн орон нутгийн өмчит 36 байгууллагын 2,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг акталж, данснаас хассан.
Гурав. Өмч эзэмшлийн гэрээ дүгнэх ажлын хүрээнд:
Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулж дүгнэх ажлын ач холбогдол нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт хамгаалалт, хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэхэд оршино.
Орон нутгийн өмчит 177 байгууллагатай өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэх, сунгах ажлыг зохион байгуулж. Үүнээс:
- 144 байгууллага хангалттай,
- 21 байгууллага хангалтгүй,
- 12 байгууллага дүгнэх боломжгүй гэж үнэлэгдсэн байна.
Гэрээний үнэлгээгээр хангалтгүй болон дүгнэх боломжгүй гэж үнэлэгдсэн байгууллагуудад тухай бүрд нь зөвлөмжийг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
Хангалттай үнэлэгдсэн байгууллагуудаас 87 байгууллагын гэрээг сунгаж, удирдах болон нягтлан бодогч өөрчлөгдсөн 57 байгууллагын гэрээг шинэчлэн байгууллаа. Өмч эзэмшүүлэх 2023 оны гэрээгээ 90%-иас дээш үнэлгээтэй дүгнүүлсэн 5 байгууллагад Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд болон санхүүгийн ажилтнуудыг урамшуулах талаар албан тоотыг хүргүүлэн ажилласан.
Дөрөв. Хяналт шалгалтын ажлын хүрээнд:
Орон нутгийн өмчит 110 хуулийн этгээдэд өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад системийн хяналт шалгалт гүйцэтгэн, 77 байгууллагад шаардлагатай зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Хяналт шалгалтын зөрчил дутагдлыг дурдвал:
- Хөрөнгийг тухай бүр бүртгэлд тусгадаггүй,
- Хөрөнгийн элэгдлийг буруу тооцсон
- Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг Авто тээврийн үндэсний төв, болон татварын бүртгэлээс хасуулдаггүй
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хувь хүний нэр дээр байлгах
- Газар эзэмших ашиглах эрхийг бүртгэлд тусгаагүй
- Гэрчилгээ шинэчлээгүй, давхардуулж бүртгэсэн
- Кадастрын зураг бодит хэмжээтэйгээ зөрүүтэй,
- Барилга, тээврийн хэрэгслийн хувийн хэргийг тогтмол хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчлүүд илэрч байна.
Тав. Орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулах хүрээнд:
- Орон нутгийн өмчит нийт 7 байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдлын мэдээлэл, 2021-2023 оны санхүүгийн ерөнхий үзүүлэлтийн мэдээлэл бэлтгэж аймгийн ИТХ-ын эдийн засгийн хороо, зөвлөлд танилцуулсан.
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцаж зөвлөн туслах, арга зүйгээр хангах удирдамжийн дагуу үйлдвэрийн газруудад ажиллаж тухайн байгууллагуудын үүсгэн байгуулсан тогтоол, дүрэм, журам болон бусад шаардлагатай мэдээлэл, 2021-2023 онуудын санхүүгийн мэдээллийг нэгтгэж, баримт бичгийн бүрдэл, санхүүгийн үр дүнгийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмжийг өгч ажиллалаа.
- ЗГХЭГ-ын даргын Аймгийн Засаг даргатай байгуулсан “Хуульд заасан зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэх гэрээ”, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд орон нутгийн өмчит ХХК, үйлдвэрийн газрын нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл, ашиг, алдагдал, гүйцэтгэх удирдлага, ТУЗ болон бусад мэдээллийг аймгийн албан ёсны сайт www.zavkhan.gov.mn-д байршуулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулав.
- “Тосон очирт хайрхан” ОНӨААТҮГ, “Тосонцэнгэл хот тохижилт үйлчилгээний алба” ОНӨААТҮГазруудын 2022, 2023 оны санхүүгийн байдал, үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт хийж, хяналтын үр дүнгээр байгууллага бүрд зөвлөмжийг хүргүүлэв.